Шинэ жилийн баярт зориулсан хамгийн том тоглолтод 200 уран бүтээлч нэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-12-19 12:31:32

Удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан Улсын Филармони гурав дахь жилдээ хамгийн олон уран бүтээлч оролцсон “Snow melody” тоглолтоо энэ сарын 23-нд үзэгчдэд толилуулна. 

Тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ, Улсын Филармонийн ерөнхий найруулагч С.Сүхбаатар ажиллаж байна.

Тоглолтод Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучид шинэ жил, өвлийн сэдэвт шилдэг бүтээлүүдийг эгшиглүүлэх юм. Мөн урилгаар Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ Б.Сарантуяа нарын 200-аад уран бүтээлч оролцохоос гадна өвлийн өвгөн, цасан охин үзэгчдэд бэлэг барих нь.

Тасалбарыг СТӨ, Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа бөгөөд UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. 

Мөн оюутан залуусын хөгжмийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэхүү тоглолтыг хөнгөлөлттэй үнээр үзэх боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ