“Эрүүл хүүхэд-аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд хүүхэд бүрийг витаминжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-08 22:36:20

Хэнтий аймгийн  Мэргэжлийн хяналтын газраас “Эрүүл хүүхэд- аюулгүй хүнс” сарын аяныг зарлаж, энэ сарын 5-ны өдөр Эрүүл мэндийн газар, Эм ханган нийлүүлэх газрууд болон Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран нээлтийн арга хэмжээг зохион байгуулжээ.

 Тус аяныг ЕБС-ийн сурагчдад хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж, анхааруулга, зөвлөгөө өгөх, хоол хүнсний гаралтай өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл, сургалт хийх, хүүхэд бүрийг витаминжуулах зорилгоор өрнүүлж байгаа аж.

Аймгийн МХГ-аас сарын аяны хүрээнд 13 ажил хийхээр төлөвлөжээ. Үүнд: “Тулгамдсан асуудал-шийдэл” хэлэлцүүлгийг ЕБС-ийн идэвхтэн сурагчдын дунд зохион байгуулах, “Хүүхдийн хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах мэдлэгийг бататгах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаанд үүсч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх” сургалт, Шинэ  жилийн баяртай холбогдуулан хүүхдийн бэлэг, хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн сургалт сурталчилгааны хүрээнд шалгалтын явц болон хаяг шошгын зөрчилтэй, лабораторийн шинжилгээгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг иргэдэд сэрэмжлүүлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах юм байна.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ