Өнгөрсөн жил бүртгэгдсэн 2700 гаруй галт зэвсгийг нэг бүрчлэн үзэж тоолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-07 00:48:00

Завханы Цагдаагийн газраас “Зэвсэг-2016” нэгдсэн арга хэмжээ явууллаа.

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 503 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох  журам / ЦБҮАЖ код 602/-ыг хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, алдагдаж,  эрэн сурвалжлагдсан галт зэвсгийг олж илрүүлэх зорилгоор тус арга хэмжээг явуулжээ. Мөн үеэр аймгийн хэмжээнд галт зэвсгийн бүртгэл судалгааг шинэчлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд буй галт зэвсгийн нэгдсэн бүртгэл, тооллогыг явуулж, гэрчилгээжүүлэх ажлыг хийж байна. Нэгдсэн арга хэмжээ 11 дүгээр сарын 14-ны өдрөөс эхэлсэн ба энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Сонирхуулахад 2015 онд нийт 2781 галт зэвсэг аймгийн хэмжээнд бүртгэгджээ.  “Зэвсэг-2016” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн жил тоологдсон дээрх галт зэвсгүүдийг нэг бүрчлэн нүдээр үзэж бүртгэж тоолох юм байна. Иймд иргэд, хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа болон цагдаагийн байгууллагын бүртгэл судалгаанд хамрагдаагүй, цагдаагийн байгууллагын зөвшөөрөлгүй  галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа бол Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ахлах байцаагчид хандаж,  зөрчлөө засуулахыг аймгийн Цагдаагийн газраас зөвлөв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ