Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-05 15:39:25

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын цөмийн туршилт хийсний улмаас хоёр Солонгосын харилцаа улам хүйтэн хөндий болж байгаа учраас Өмнөд Солонгосын эрх баригчид Улс орноо нэгтгэх яамны 2017 оны төсвийг өмнөх оныхоос 20.5 хувиар бууруулах тухай шийдвэр гаргажээ. Энэ тухай Өмнөд Солонгосын засгийн газрын албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.

Хоёр Солонгосын харилцааг зохицуулдаг тус яамны ирэх оны төсөв 1.208 их наяд вон болжээ. Үүнээс 985.8 тэрбумыг нь Солонгос хоорондын хамтын ажиллагааны санд төсөвлөсөн байна.

Харин засгийн газрын нийт зардалд 400.5 их наяд вон төсөвлөжээ.

Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, тус яамны төсвийг танасан нь энэ онд Пхеньян хоёр удаа цөмийн туршилт хийж, энэ оны эхээр алсын тусгалтай пуужин харвасны улмаас Өмнөд болон Умард Солонгосын харилцаа улам хөндий болсонтой холбоотой ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ