Өмнөд солонгосчууд зургаан долоо хоног дараалан жагслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-04 10:58:31

СӨҮЛ. /Yonhap/. Ерөнхийлөгч Пак Гын Хэд өмнөд солонгосчууд шахалт үзүүлэх нь нэмэгдсээр байна. Тус улсын нийслэл Сөүл хотод бямба гарагт хэдэн зуун мянган хүн жагсан Пакийг нэн даруй огцрохыг шаардлаа.

Тус улсын ард иргэд зургаан долоо хоног дараалан жагссан нь энэ юм. Мөн сөрөг хүчний намууд Пакийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлаар санал хураалт явуулахаар болсноос хойш иргэд анх удаагаа жагслаа.

Цагдаа нарын хэлснээр, өчигдрийн жагсаалд 320 мянга орчим хүн оролсон нь Өмнөд Солонгос 1987 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших хамгийн том жагсаал ажээ.

Эсэргүүцлээ илэрхийлэгчдэд ерөнхийлөгчийн ордноос 100 м хүртэлх зайд ойртон очихыг зөвшөөрсөн байна. Энэ нь зургаан долоо хоногийн өмнө Пакийн найзтай холбоотой улс төрийн дуулиан шуугиан дэгдсэнээс хойш Хөх ордонд хамгийн ойрхон болсон эсэргүүцлийн жагсаал юм.

Пакийг огцруулах асуудлаарх санал хураалтыг ирэх долоо хоногийн баасан гарагт явуулна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ