С.Амармандахыг зодсон этгээдийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэв

ФОТО МЭДЭЭ
gerelzurag2@montsame.mn
2016-12-02 15:19:49

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах 11 дүгээр сарын 22-ны өдөр бусдад зодуулж бэртсэний улмаас биеийн байдал нь хүнд, эмнэлэгт эмчлүүлж байна. Түүний биеийн байдал, болсон хэрэг явдлын талаар С.Амармандахын ар гэр, ойр дотны хүмүүс "Монгол ньюс" мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Энэ хуралд дуучны аав С.Сүхбаатар, "Хар сарнай" хамтлагийн дуучин Б.Баяржаргал, "Сүнс" хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, өмгөөлөгч Г.Батхуяг нар оролцов. 

Гэрэл зургийг Н.Батбаяр