Мелания Трампад Словенийн Ерөнхийлөгч талархал илэрхийллээ

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-11-28 11:07:42

ЛЮБЛЯНА. /Sputnik/. Словенийн Ерөнхийлөгч Борут Пахор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампын эхнэр Мелания Трампад уугуул улс орныхоо нэр хүндийг өргөхөд оруулж буй хувь нэмрийнх нь төлөө талархал илэрхийлсэн байна.

Словенийн Ерөнхийлөгч Борут Пахор болон Ерөнхий сайд Миро Церар нар Д.Трамп сонгуульд ялалт байгуулсны дараа АНУ дахь Словенийн Элчин сайдын яамаар дамжуулан илгээлт хүргүүлсэн байна гэж “TMZ” цахим хуудас мэдээлэв.

Төв Европын улс болох Словенийн нэр хүндийг өргөж байгаад нь Мелания Трампад талархаж байна гэж уг илгээлтэд дурдсан байна.

Мелания Трамп 1970 онд Словенийн зүүн өмнөд нутгийн Ново Место хотод төрсөн ажээ. Ерөнхийлөгч Борут Пахор Дональд Трампын гэр бүлийнхэнтэй утсаар холбогдож, Словенид айлчлахыг урьсан байна. Ирэх онд Словени болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох юм.

Мелания 2005 онд Д.Трамптай гэрлэжээ. Тэрбээр гадаадад төрсөн Америкйин хоёр дахь тэргүүн хатагтай, төрөлх хэл нь англи биш анхны тэргүүн хатагтай болох юм.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ