Токиод 50 гаруй жилийн дараа 11 дүгээр сард цас оров

Дэлхийд | Байгаль орчин
dorjkhand@montsame.mn
2016-11-24 13:25:49

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотод хагас зуун жил гаруйн дараа 11 дүгээр сард анх удаагаа цас орлоо гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.

Өнөө өглөө Токиогоос гадна Иокохама, Кофү, Үцүномия болон Маэбаши хотод цас оржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Токиод сүүлийн 54 жилийн хугацаанд 11 дүгээр сард цас орсон анхны тохиолдол нь энэ аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ