“Спортын II бага наадам” зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймагт өнгөрөгч амралтын өдрүүдэд “Спортын II бага наадам” зохион байгуулагдлаа.
Төрийн албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, тэдний дунд идэвхтэй хөдөлгөөнийг өрнүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой тус наадамд 12 байгууллагын 230 орчим ажилтан, албан хаагчид спортын 4 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан байна. Арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Энхтөр, Эрүүл мэндийн хяналт, шинжилгээ үнэлгээ,мэдээллийн хэлтсийн дарга Н.Оюунтуяа нарын албаны хүмүүс оролцож, идэвхтэй хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, эрүүл мэнддээ анхаарч байхыг уриалсан юм.
Тэмцээн ажлын байранд тохирсон бүжиг, олс таталт, сагсан бөмбөг, волейбол гэсэн төрлүүдээр болжээ. Багийн нэгдсэн дүнгээр Биеийн тамир, спортын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтсийн баг тамирчид эхнйи байруудад шалгарчээ.
Шилдэг баг тамирчдын шагналыг гардуулсын дараа аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжин явах цомыг гардуулж, ирэх жилийн спортын III бага наадмыг Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулахыг үүрэг болголоо.
Б.Батчимэг