724 хүн ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-23 17:59:17

Баян-Өлгий аймгийн сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1187 болж өнгөрсөн оны мөн үеэс 51 хүнээр буюу 4.5 хувиар нэмэгдсэн байна.

Нийт ажилгүйчүүдийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 58.8 хувийг 15­34 насны залуучууд, үүний 30.2 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Оны эхнээс 840 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 724 хүн зуучлагдаж ажилд орсон байна. 827 хүн шинэ ажлын байртай болсны 8.9 хувь нь ХАА, 37.4 хувь боловсруулах үйлдвэрт, 11.0 хувь нь барилгын салбарт, 19.8 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт, 9.6 хувь нь боловсролын салбарт, 2.1 хувь нь эрүүл мэндийн салбарт, 2.5 хувь нь зоогийн газарт бий болсон байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ