"Сайн үйлсийн аян"-д нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-23 12:51:44

Амар тайван амьдралын төлөө ажилладаг мөрдөстнүүд Сүхбаатар сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандаж зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ойр орчныхоо замын цасыг цэвэрлэж, "Сайн үйлсийн аян"-д нэгдэхийг уриаллаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд цас их орсноос гудамж талбайд цасан бүрхүүл тогтож, мөстөн халтиргаа гулгаа үүсээд байгаа. Иймээс аймгийн хэмжээнд "Сайн үйлсийн аян" арга хэмжээ ид  өрнөж байна. Тус арга хэмжээний хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ямар нэгэн хариу нэхэхгүй сайн үйлсийн ажлыг зохион байгуулан явуулах юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдаас хүүхэд, сурагчдыг зам тээврийн осол, хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 12 жилийн IV сургуулийн ойр орчмын гулгаа ихтэй замын цасыг цэвэрлэжээ.

Аймгийн Цагдаагийн газрын хамт олны зүгээс Сүхбаатар сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандаж зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ойр орчныхоо замын цасыг цэвэрлэж, энэхүү аянд нэгдэхийг уриаллаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ