Өмнөд Суданы нийслэлд нөхцөл байдал хүнд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-23 10:51:22

ЖУБА. /Kyodo/.  Өмнөд Суданы нийслэл Жуба хотод аюулгүй байдал алдагдаж, нөхцөл байдал эгзэгтэй байна.

Японы Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн анги энхийг сахиулахаар даваа гарагт тус хотод иржээ. Ард иргэдийг, тэдний дотор тусламжийн ажилтнуудыг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэхийг цэргүүдэд зөвшөөрсөн байна.

Энэ оны долдугаар сард Жуба хотод Өмнөд Суданы ерөнхийлөгчийн талын цэргүүд болон засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийхний хооронд дэгдсэн мөргөлдөөний явцад 270 гаруй хүн амь үрэгдсэн юм.

Мягмар гарагийн байдлаар, тэнд байлдааны ажиллагаа намжсан байдалтай байсан хэдий ч олон газарт байшин барилгууд эвдэрч сүйдсэн байжээ. Засгийн газрын цэргүүд болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ