Сонирхогчдын шатрын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-21 23:55:27
Yesukheitumur Tumurbaatar

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Засаг Даргын Тамгын Газар хамтран сумын “Сонирхогчдын шатарын Аварга” шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-ний өдөр ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус тэмцээнд зургаан багийн 37 иргэн оролцож оюуны хүч хурдаар өрсөлдлөө. Тэмцээнд эрэгтэйчүүдээс Х.Алтан-Эрдэнэ гуравдугаар байрыг эзэлсэн бол У.Батбаатар хоёрдугаар байр хүртлээ. Харин тэргүүн байрыг Т.Даваадугар тэргүүлсэн юм.

Харин эмэгтэйчүүдээс Д.Бадамцэцэг гуравдугаар байр, А.Алтансувд хоёрдугаар байр, Б.Бархасбаяр тэргүүн байранд орж шилдгээр шалгарлаа.

Тэмцээний шүүгчээр Төв аймгийн Боловсрол Соёлын Газрын мэргэжилтэн Р.Энх-Амгалан болон Төв аймгийн Прокурорын газрын ажилтан Д.Даваадугар, Нийтийн номын сангийн ажилтан Б.Батжаргал нар ажилласан байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ