Сумдын засаг дарга нар ажлаа хүлээж аваад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-21 15:37:50

Орон нутгийн сонгууль дуусаад багагүй хугацаа өнгөрлөө. Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, түүний ажлын хамт олны шийдвэрээр сумдын засаг дарга нарыг томилж, тэд ажлаа хүлээж аваад байна.

Баян-Агт сумын засаг даргаар Ж.Ганболд, Баяннуур сумын засаг даргаар Б.Ёндон, Булган сумын засаг даргаар Д.Наранбаяр, Гурванбулаг сумын Засаг даргаар А.Эрдэнэбулган нар сонгогдлоо. Мөн Дашинчилэн сумын засаг даргаар Д.Луттөмөр, Рашаант сумын засаг даргаар Б.Бат-Эрдэнэ, Сайхан сумын засаг даргаар Д.Дорждагва, Сэлэнгэ сумын засаг даргаар Ш.Насандулам, Тэшиг сумын засаг даргаар Б.Батсайхан нар сонгогджээ.

Хангал сумын засаг даргаар С.Ичинхорлоо, Хишиг-Өндөр сумын засаг даргаар С.Мөнхтөр, Хутаг-Өндөр сумын засаг даргаар П.Итгэлбаяр нарыг томиллоо. 

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ