ӨВӨРХАНГАЙ: Хүнсний үйлдвэрлэл болон борлуулалт өмнөх оноос буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны
арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн
хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах долоон бүлэг, 22 зорилт, 59 арга
хэмжээ бүхий таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ
жил боловсруулах үйлдвэрийн нийт үйлдвэрлэлт 22.4 тэрбум төгрөг байгаа нь өмнөх
оноос 2.8 хувь, борлуулалт 26.3 тэрбум төгрөг байгаа нь 4.2 хувиар тус тус
буурсан үзүүлэлттэй байна.
Хүнсний
боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр Хоршоо хөгжүүлэх сан, ЖДҮХС-аас есөн аж
ахуйн нэгж 9.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. 2024-2025 онд 6.6 тн малын дайвар
бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар бэлтгэн савлаж дотоодын зах зээлд борлуулсан
байна.
Улаанбаатар