ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр "Суралцагч хот" болсон нь онцлог ажлын нэг байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны
арванхоёрдугаар сарын 19
/МОНЦАМЭ/.
Арвайхээр сумын ИТХ-ын XII хуралдаанаар Засаг даргын
2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийг 90.7 хувь буюу
үр дүнтэй хэрэгжсэн хэмээн үнэллээ.
Сумын
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дөрвөн бүлэг, 53 зорилт, 172 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд түүх, соёлоо сурталчлах, аялал
жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилласан байна.
Тухайлбал, Арвайхээр суманд анх удаа “Арвагархээр-Адууны баяр” хийж, гадаад, дотоодын 24 мянга гаруй жуулчин, иргэд сонирхон оролцож, бизнес эрхлэгчид хоёр өдрийн туршид нэг тэрбум 800 сая гаруй төгрөгийн орлого олжээ.
Арвайхээр суманд анх удаа “IRWES 4х4” хэт их бартаат замын авто уралдаан зохион байгуулж, 30 гаруй шилдэг тамирчин оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах хүүхдийн барилдаан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Төмөрхүү агсны нэрэмжит улсын физикийн 36 дугаар олимпиад зэргийг зохион байгуулсан юм.

Мөн
ЮНЕСКО-гоос дэлхийн 79 орны 356 хотыг нэгтгэсэн "Суралцагч хот" хөтөлбөрт
нэгдэх зорилт тавьж, санамж бичгийг байгуулсан бөгөөд танилцуулах
өдөрлөгийг “Бүх нийтийн
насан туршийн боловсрол бол манай хотын ирээдүй” уриан дор зохион байгуулсан
нь онцлог ажлуудын нэг байлаа.
Ирэх онд зорилт, үр дүн дутуу байгаа
ажлуудаа эрчимжүүлж, 100 хувь хэрэгжүлэхэд анхаарч ажиллахыг ИТХ-аас үүрэг
болгоод байна.
Улаанбаатар