Хархорин, Турин хотууд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-14 17:13:25

Монголын эртний нийслэл хот Хархорин, Итали Улсын анхны нийслэл Турин хотын  хооронд албан ёсны хамтын ажиллагаа тогтоох тухай баримт бичиг байгуулах арга хэмжээ 11 дүгээр сарын 9-ний өдөр Турин хотын Захиргаанд болов.

Хамтын ажиллагааны баримт бичигт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат, Пимонте мужийн нийслэл Турин хотын Засаг дарга хатагтай Киара Апендино нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах арга хэмжээнд Элчин сайд Ц.Жамбалдорж оролцов. Тэрээр Турин хотын Засаг дарга К.Апендинотой уулзаж Хархорин, Турины харилцааны талаар төдийгүй Монгол Улс болон Италийн Пимонте муж, Турин хотын цаашдын хамтын ажиллагааны тодорхой  асуудлаар ярилцаж, санал солилцов.

Түүнчлэн Элчин сайд Ц.Жамбалдорж, Засаг дарга Л.Энхбат,  “Эрдэнэ зуу” музейн эрхлэгч Г.Төмөрбаатар нар “Эрдэнэ зуу хийд”-ийн талаарх гэрэл зургийн үзэсгэлэнг Турин хотын Дорно дахины урлагийн музейд нээв. Гэрэл зургийн үзэсгэлэнг хоёр долоо хоногийн турш Турин хотын иргэдэд сонирхуулах юм.

Холбоотой мэдээ