ДОРНОГОВЬ: Явуулын амбулаторийн үзлэг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-23 11:44:49

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг явуулын амбулаторийн үзлэгийг орон нутагт зохион байгуулж байна.


Явуулын амбулаторийн багт дотрын, хүүхдийн, мэдрэлийн, эмэгтэйчүүдийн, арьсны, чих, хамар, хоолойн, эхо, уламжлалт, мэс заслын эмч нар ажиллаж байгаа юм.  


Эмч нар эхний өдөр Хатанбулаг суманд ажиллаж, 484 удаагийн үзлэг хийж, өвчний таван тохиолдол илрүүлж, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг зөвлөсөн байна. Эрүүл мэндийн газрын явуулын баг аймгийн 12 суманд хүрч ажиллах бөгөөд сум бүрд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвлөгөө, тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм.

Холбоотой мэдээ