ХӨВСГӨЛ: Мөрөн хотын агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-20 14:54:53

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо.



Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг хэмжих юм.


Өнгөрсөн хугацаанд 8.00, 14.00, 20.00 цагт механик аргаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд хэмжилт хийж хянах боломжтой бүрджээ.


Ийнхүү агаарын чанарыг хянах автомат станцтай аймгийн тоо 4 болж байна.


Нээлтэд БНСУ-ын “Кентек” ХХК-ийн хамт олон, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д. Пүрэвдорж, УЦУОШТ-ийн хамт олон оролцлоо.

 

Холбоотой мэдээ