ДОРНОГОВЬ: Хаврын мод тарих ажлыг “Говь парк” цэцэрлэгт хүрээлэнгээс эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-19 15:33:10

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Сайншанд хотын иргэд, албан байгууллагууд хаврын мод тарих ажлыг “Говь парк” цэцэрлэгт хүрээлэнгээс эхлүүллээ.


Энэ удаа говьд ургахад тохиромжтой хайлаас, улиас зэрэг цөөн төрлийн модыг 20 гаруй байгууллагын 200 гаруй алба хаагч, иргэдийн төлөөлөл тарьсан байна. Хаврын мод тарилтаар Сайншанд хотод 15 мянган мод тарихаар төлөвлөжээ. Сайншанд сумын зүүн талд байрлах тус цэцэрлэгт хүрээлэнг гурван жилийн өмнө байгуулсан бөгөөд жил бүр 30 гаруй мянган мод суулгаснаар энэхүү талбайд 100 гаруй мянган мод тариад байгаа юм.


“Энэ жил Сайншанд сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай болон “Дорноговь-80” цогцолбор, иргэдийн цэцэрлэгт хүрээлэн, “Говь парк” зэрэг томоохон газарт 30 гаруй мянган мод тарихаар төлөвлөөд байна. Сүүлийн жилүүдэд цаг агаар  таатай байгаа нь модны ургалтад сайнаар нөлөөлж байгаа гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.




Холбоотой мэдээ