Бүлгийн хурал нэрээр анхдугаар хуралдаан хийж, шинэ дарга нарыг томилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-02 18:24:10

Сүхбаатар аймгийн Ардчилсан нам аймгийн ИТХ-ын олонх болсон гэдэг үүднээс анхдугаар хуралдааныг 11 сарын 2-ны өдөр хийлээ. АН-аас ИТХ-д сонгогдсон 17 төлөөлөгч болоод аймгийн АН-ын дарга Ж. Батсуурь хүрэлцэн ирж хуралдаанд оролцсон юм.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын шинэ дарга, аймгийн засаг даргад хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлжээ. Тодруулбал: Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар Д.Хосбаяр, засаг даргаар Ж. Батсуурь нарын нэрийг өргөн барьжээ. Хуралд энгийн иргэд сонгогчид орохыг хүссэн боловч, бид бүлгийн хурлаа хийх гэж байна. Энэ бол намын дотоод асуудал гэж хэлээд нэг ч хүн оруулсангүй. Гэтэл бүлгийн хурал нэрээр ийнхүү хууль бус анхдугаар хуралдаанаа хийлээ. Гэхдээ энэ удаагийн хуралдаан ямарч тамга тэмдэггүй болж байгаа учир хуралдаан болоод хурлаас гарсан тогтоол шийдвэрүүд хүчин байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Мөн энэ үеэр төлөөлөгчдөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэдгийг нь илтгэх үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардуулан өгсөн. Гэтэл хамгийн анх 7 дугаар сарын 19-нд хийгдсэн анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчид, өөрөөр хэлбэл МАН-ын төлөлөгчид өнөөг хүртэл төлөөлөгчийнхөө үнэмлэх, энгэрийн тэдэгийг гардан аваагүй байгаа юм. Учир нь анхдугаар хуралдааны үеэр ИТХ-ын ажлын албанаас үнэмлэх тэмдэг байхгүй гэдэг тайлбарыг өгч байсан юм.

Олны анхаарлын төвд байгаа энэхүү хуралдаантай холбоотой мэдээллийг олон нийтэд тэгш хүргэх үүднээс орон нутгийн телевизүүд бүгд очсон боловч АН-ын зүгээс  татгалзаж орон нутгийн нэг телевизийг цагдаа нартай хамтран хөөн гаргасан байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ