ОРХОН: ЕБ-ын VIII сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 7,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Оюут багийн лаборатори VIII сургуулийн өргөтгөлийн барилгыг албан ёсоор өнөөдөр хүлээн авлаа.
Тус сургуулийн өргөтгөлийн барилгыг 320 хүүхдийн суудалтай гурван давхар спорт, урлаг заал, цайны газрыг хамтад нь шийдсэн бүтээн байгуулалт байхаар төлөвлөжээ.
Шинэ сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат болон боловсролын салбарын багш нар, сургуулийн сурагчид оролцлоо.