Дамбадаржаагаас Шадивлангийн зуслан чиглэлийн авто замыг засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-24 09:52:29

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ онд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ.


Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замын зорчих хэсгийг 8 метр өргөн, хоёр талын явган замыг 2 метр өргөн байхаар засаж байна. Авто замын хашлагыг сольж, суурийг  нь цементээр бэхжүүлэх юм. Тус авто замыг зургаадугаар сарын 1-нээс өмнө зорчих хэсгийн хучилтыг хоёр хуваан хийж, явган хүний зам болон бусад ажлыг мөн сарын 30-наас өмнө дуусгахаар төлөвлөжээ.


Бусад авто замыг ч зуслангийн бүсийн замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө засаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэлийг зассан бол үргэлжлүүлэн Хандгайт, Баянбулаг, Жигжид, Гоодойн ам, Яргайт, Шадивлан, Их тамир зэрэг чиглэлийн замын эвдрэлийг нөхжээ. НЗДТГ-аас зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэж байгаа юм. 

Холбоотой мэдээ