Р.Макилрой 100 саяас дээш орлоготой хоёр дахь гольфчин болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /CNN/. Умард Ирландын тамирчин Рори Макилрой “PGA Tour” цуврал тэмцээнээс 100 сая ам.долларын орлого олсон түүхэн дэх хоёр дахь гольфчин болж, Тайгер Вудсын дараа бичигджээ.
Р.Макилрой саяхан болсон Хьюстоны нээлттэй тэмцээнд тавдугаарт шалгарч, 337 843 ам.доллароор шагнуулснаар нийт шагналынх нь хэмжээ 9 оронтой тоонд хүрч, 100 046 906 ам.доллар болсон байна. Тэрбээр 2010 онд тамирчны замналаа эхэлснээс хойш “PGA Tour”-ын 28 тэмцээнд түрүүлжээ.
Харин ахиллисийн шөрмөс нь тасарсны улмаас саяхан мэс засал
хийлгэсэн Т.Вудсын орлого 2012 онд анх
100 сая ам.долларын босгыг давж, өдгөө 120 999 166
ам.доллар болсноор жагсаалтыг тэргүүлж байна. Түүний гол өрсөлдөгчдийн нэг Фил Миксельсон 96 685 635
ам.долларын орлоготойгоор
жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Тэдний араас Дастин Жонсон /75 557 026 ам.доллар/, Скотти
Шеффлер /75 134 784 ам.доллар/
нар дөрөв, тавдугаарт жагсаж байна.