ГОВЬ-АЛТАЙ: Алтай хотын захирагчийн нэрэмжит тойргийн барилдаанд Аймгийн заан Г.Батмөнх түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-03-17 21:42:18

Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Алтай хотын захирагчийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 26 бөх тойргоор барилдсанаас Аймгийн заан Г.Батмөнх түрүүллээ. 


Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Алтай хотын захирагчийн нэрэмжит “ЕСӨНБУЛАГ СУМЫН АВАРГА” шалгаруулах үндэсний бөхийн тойргийн барилдаан гуравдугаар сарын 16-ны өдөр болсон юм.


Барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцож хүч бяр, авхаалж самбаагаа дайчлан барилдсанаас:

-Нэгдүгээр байрт-Аймгийн заан Г.Батмөнх

-Хоёрдугаар байрт-Аймгийн арслан Д.Ганцоож

-Гуравдугаар байрт-Аймгийн начин С.Жаргалзаяа

-Дөрөвдүгээр байрт-Сумын заан Г.Загдаа

-Тавдугаар байрт-Сумын заан Ч.Батжаргал

-Зургаадугаар байрт-Сумын заан Э.Жүгдэрнамжил

-Долоодугаар байрт-Сумын заан Х.Мөнхтогоо 

-Наймдугаар байрт-Сумын начин Ү.Буджав нар тус тус шалгарлаа.


Холбоотой мэдээ