СЭЛЭНГЭ: Н.Болдбаяр, Б.Билгүүдэй, Б.Сэргэлэнбаяр нар сумын алдарт уяач болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-19 16:49:05

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум нийт 360 гаруй малчин, мал бүхий иргэдтэй. Эдгээрийн төлөөлөл болох 80 гаруй малчин, мал бүхий иргэд өнөөдөр зөвлөлдлөө.

 

Сумын удирдлагуудын зүгээс малчин, мал бүхий иргэдтэй санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцаж, зарим зүйлийг шийдвэрлэсэн нь зөвлөгөөнийг үр дүнтэй болголоо.

 

Мөн энэ үеэр сум орон нутгаас баримталж буй эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох бодлого зорилтод нийцүүлэн мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлж, өөрийн малч ухаан ажлын арга туршлагаараа манлайлсан А.Эрдэнэбаярыг Сүхбаатар сумын аварга малчнаар шалгарууллаа.

 

Мөн сумын Алдарт уяачаар Н.Болдбаяр, Б.Билгүүдэй, Б.Сэргэлэнбаяр нарыг шалгаруулж, Алдарт уяачийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ