1072 хувьцааны ногдол ашгаа хуримтлалын дансандаа шилжүүлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-19 15:11:21

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай асуудлаарх танилцуулгыг сонссон байна.


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ тухайд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын орлого нэмэгдсэнтэй холбогдуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ногдол ашгийг урьдчилсан байдлаар иргэдэд олгосон. Үүнтэй адил хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг улирал тутам шатлалтай хуваарилах нь инфляцыг нэмэгдүүлэхгүй байх эерэг талтай. Иймд ногдол ашгийг урьдчилсан байдлаар хуваарилдаг байх саналаа Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувиар гаргасан. Гэхдээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг гаргана.


Иймд иргэд өнөөдрөөс эхлэн И-Монголиа систем рүү нэвтэрч, ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах эсвэл хуримтлалын данс руугаа шилжүүлэх гэсэн санал асуулгад оролцох боломжтой. Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг таны данс руу шууд шилжинэ. Хуримтлалын данс руугаа шилжүүлсэн тохиолдолд мега төслүүд хэрэгжвэл ирэх оны төгсгөл гэхэд хадгаламж тань өссөн байх болно" гэсэн тайлбарыг өглөө.

Холбоотой мэдээ