Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесустай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-15 15:54:16

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцох үеэрээ энэ сарын 14-нд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесустай уулзав.

 

Уулзалтаар Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, олон нийтийг, тэр дундаа хүүхдүүдийг ханиад томуунаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцаж, санал солилцов.

 

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томууны дэгдэлтийг бууруулахад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын чухлыг Ерөнхий захирал Т.Гебрейесус илэрхийлэв. Мөн тэрбээр хүүхдийн хавдрын асуудлаар дэвшүүлсэн санаачилгынхаа талаар танилцуулаад, дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд монголын талд хүргүүлэхээ илэрхийлж, Монгол Улсыг уг санаачилгад нэгдэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ