СҮХБААТАР: Эмгэнэл илэрхийлэх төрийн ёслолд нэгдэв

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-01-24 15:01:35

Баруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн удирдлага, төрийн албан хаагчид болон иргэдийн төлөөлөл Монгол Улсын анхны ерөнхийлөгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж, эмгэнэл илэрхийлэх төрийн ёслолд нэгдэж хүндэтгэл илэрхийллээ.

 

Уг үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар орон даяар гашуудал зарласны дагуу нутгийн удирдлагын ордны төрийн далбааг 45 хэм бөхийлгөж, хүндэтгэлийн хуудаснаа эмгэнэлийн үг бичиж үлдээн, төрийн албан хаагчид нэг минутын турш дуугүй зогсон эмгэнэлээ илэрхийлэв.