СҮХБААТАР: Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, нийгмийн баталгааг дээшлүүлэх жил болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2015 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 2025 оныг төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, нийгмийн баталгааг дээшлүүлэх жил болгон зарлахыг аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанд оролцогч төлөөлөгчдийн 96,3 хувь нь дэмжлээ.
Дэмжих
жилийн хүрээнд бүх шатны төрийн байгууллагууд албан хаагчийн ёс зүй,
сахилга хариуцлагыг дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөр, орон сууцны
хөтөлбөр, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрүүд, иргэдэд хүргэх төрийн
үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж
ажиллахыг аймгийн Засаг дарга М.Идэрбат бүх шатны төрийн байгууллагын
удирдлагуудад үүрэг болголоо.
Тус
аймгийн хэмжээнд 4000 гаруй төрийн албан хаагч байдаг бөгөөд тэдний 84 хувь нь
төрийн үйлчилгээнд ажиллаж байна. Мөн нийт албан хаагчийн 71,61 хувийг
эмэгтэйчүүд, 65,6 хувийг 18-44 хүртэлх насны залуучууд эзэлж байна.
2024
онд Сүхбаатар аймаг Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрт
341 сая төгрөг зарцуулжээ. Орон
сууцны дэмжлэгт 170 сая, сургалтын төлбөрийн дэмжлэгт 64,6 сая, зөвлөх багшид
60 сая, суралцах олон туршлага судлах ажилд гурван сая төгрөгийг зарцуулсан
байна.