ГОВЬ-АЛТАЙ: Баруун бүсийн физикийн олимпиадад 100 гаруй багш, сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-17 13:25:45

Есөнбулаг 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш Г.Баасанжавын нэрэмжит баруун бүсийн физикийн олимпиад Есөнбулаг суманд болж байна. 


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбатын ивээл дор Монгол Улсын гавьяат багш Г.Баасанжавын нэрэмжит баруун бүсийн физикийн дөрөвдүгээр олимпиад нэгдүгээр сарын 17-нд болж байна. Энэ удаагийн олимпиадад баруун бүсийн дөрвөн аймгаас 12 багийн нийт 94 багш, сурагч оролцож байгаа юм. 


Физикийн хичээлийн арга зүй, технологи, багш сурагчдын хувь чадамж, хамтын ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэн, харилцан туршлага солилцох зорилгоор ил олимпиадыг зохион байгуулдаг юм. Энэхүү олимпиад 2024 огд Увс аймагт болж байсан бол ийнхүү дөрөвдүгээр олимпиад Говь-Алтай аймагт болж байна. 


Сонирхуулахад, 2024 онд Улсын физикийн 34 дүгээр олимпиад Говь-Алтай аймагт болж байсан билээ. 

Холбоотой мэдээ