Ихэнх нутгаар амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ.
Дархадын
хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын
хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр
ээвэр газраар -7...-12 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн
байна.
Ихэнх нутгаар амралтын
өдрүүдэд цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.