СЭЛЭНГЭ: Улсын химийн XXXIV олимпиадын аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Улсын химийн XXXIV олимпиадын бодлогын
тэмцээний 2-ын даваа Сэлэнгэ аймагт болж, аваргуудаа тодрууллаа.
Олимпиадын
9-р ангийн төрөлд Мандал сумын 5-р сургуулийн багш Р.Батжаргалын бэлтгэсэн
сурагч Д.Лхам-Амирлуун алтан медаль, Сүхбаатар сумын 1-р сургуулийн багш
Э.Мажигсүрэнгийн бэлтгэсэн шавь Т.Алтанчимэг мөнгөн медаль, Сүхбаатар сумын 2-р
сургуулийн багш Э.Оюунжаргалын шавь Б.Буянхишиг хүрэл медаль хүртлээ.
Мөн олимпиадын
12-р ангийн төрөлд Мандал сумын 3-р сургуулийн Э.Отгон-Эрдэнэ багшийн шавь
Д.Эмүжин алтан медаль, Сайхан сумын 1-р
сургуулийн багш Т.Нямаагийн шавь Б.Анужин мөнгөн медаль, Мандал сумын 1-р
сургуулийн багш Н.Дүүрэнцэцэгийн шавь Э.Батзориг хүрэл медаль тус тус хүртлээ.
Олимпиадын
багшийн ангилалд Сайхан сумын 2-р сургуулийн багш Э.Анх-Эрдэнэ, тус сумын 1-р
сургуулийн багш Т.Нямаа, Хүдэр сумын сургуулийн багш С.Баярсайхан нар алт,
мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.