СЭЛЭНГЭ: О.Баттүшиг дэлхийн аваргын мөнгөн медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Мас-Рестлингийн VI дахь удаагийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнээс О.Баттүшиг мөнгөн медаль хүртсэн байна.
О.Баттүшиг
Киргизстан улсын нийслэл Бишкек хотод 11-р сарын 30-наас 12-р сарын 1-ний
өдрүүдэд зохион байгуулсан Модон барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
өсвөр насны -70 кг-ийн жинд өрсөлдөж мөнгөн медалийн эзэн болжээ.
Тэрээр Сэлэнгэ
аймгийн Мандал сумын ЕБ-ын 1-р сургуулийн 12а ангид сурдаг бөгөөд 2024 оны модон
барилдааны улсын аварга болсон байна.
Түүний
дасгалжуулагч багшаар Б.Дарьчулуун ажиллажээ.