“Элэг нэгтэн” кино Мумбайн Олон улсын наадамд өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-18 18:11:51

“DOZ PLUS" энтертайнмэнтийн бүтээл "Элэг нэгтэн" уран сайхны кино Энэтхэг улсын Мумбай хотноо болж буй "Navi Mumbai International Film Festival 2016" /NMIFF 2016/ олон улсын кино наадамд өрсөлдөж байна. 

Болливүдийн кино үйлдвэрлэлийн төв гэдгээрээ алдартай дэлхийд хүн ам, хөгжлөөрөө томоохон хотын жагсаалтын хоёрт ордог  Мумбай хотын Олон  улсын кино наадамд гадны уран бүтээлчид анхаарал хандуулан шилдэг бүтээлээрээ өрсөлддөг. 

Энэ удаагийн кино наадамд дэлхийн 48 орны нийт 503  кино  уран бүтээлээс эцсийн шалгаруулалтад долоон кино шалгарч үлдээд байгаа бөгөөд найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэнгийн бүтээл "Элэг нэгтэн" кино багтжээ. Тус кино нь Олон улсын дөрөв дэх  удаагийн кино наадамд  өрсөлдөж байгаа юм. Монголын хамгийн анхны англи хэлээрх кино гэдгээрээ ялгарчээ.

Энэхүү  наадмын шагнал гардуулах ёслол ирэх 12 дугаар сарын эхээр болох бөгөөд тун удахгүй Болливүдийн улаан хивсэн дээр  Монголын уран бүтээлчид алхах гэнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ