БУЛГАН: Гамшиг онцгой байдлын үед ажиллах команд штабын сургууль эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-11 14:51:23

Булган 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах болзошгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах команд штабын сургалт зохион байгуулж байна

 

Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 , Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 347 дугаар тогтоол, ОБЕГ-ын 2023 оны А/412 дугаар тушаалаар баталсан Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургалтыг Булган аймгийн Нийгмийн даатгалын газар, ХХҮГ, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар 48 цагийн хугацаатай ХХҮГ-т зохион байгуулж байна.


Мөн ХГБХХГ-т Гэр бүл, хүүхэд хамгааллын мэргэжлийн анги 48 цагийн хугацаанд ажиллана. Команд штабын сургалтад ОБГ, ЦГ болон салбарын албан хаагчид оролцож, гамшгаас хамгаалах болзошгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангахаар оролцож байна.









Холбоотой мэдээ