Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-10 16:18:49

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 20.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 415.7 (2.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 (38.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. 


Төгрөгийн хадгаламжийн 17.6 (85.3 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 3 (14.7 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.


Валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 53.8 (1.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 621.7 (12.3 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 


Холбоотой мэдээ