ДАРХАН-УУЛ: Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай холбоотой 10 асуудалд анхаарах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-11-06 19:51:44

Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дархан хотод зохион байгуулж буй "Хүний эрхийн нээлттэй өдөрлөг"-өөр хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлэх, хяналт шалгалтыг хоёр өдөр хийлээ.


Энэ хүрээнд иргэдээс эрх чөлөө зөрчсөн талаарх өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт хийж, ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгууллаа.


Дархан-Уул аймгийн хувьд хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай холбоотой 10 асуудалд цаашид анхаарч үзэх шаардлагатай гэж үзжээ.

Тухайлбал:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хүртээмжтэй орчин бүрлүүлэх, хүрэлцээтэй орчин нөхцөл бүрдүүлж төсвийг нэмэгдүүлэх.


Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд руу чиглэсэн тодорхой бодлого, хөтөлбөрийг гаргах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах.


Хүүхэд хамгаалал, хүүхдийг гэмт хэргээс урьдчилансэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад анхаарах.


Зорилтот бүлгийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр ажил зохион байгуулах зэрэг асуудлыг анхаарах шаардлагатай гэж ХЭҮК-оос үзэж байна гэв.


Дээрх асуудлуудыг аймгийн Засаг даргад мэдээлж цаашдын бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө шийдвэртээ тусгаж ажиллахыг хүсэв.



 

Холбоотой мэдээ