БУЛГАН: Засаг даргад Д.Пүрэв-Очирыг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арван нэгдүгээр сарын 2. /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж, засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Аймгийн Засаг даргад Ардчилсан намын бүлгээс Батбаярын Ариун-Эрдэнэ, Монгол ардын намын бүлгээс Дагвадоржийн Пүрэв-Очир нарыг тус тус нэр дэвшүүлсэн байна.
Аймгийн ес дэх удаагийн орон нутгийн сонгуулиар бүрдсэн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас Булган аймгийн Засаг даргаар 51,7 хувийн саналаар Дагвадоржийн Пүрэв-Очирыг сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.