Өнөөдөр 7 байршилд авто зам хааж, засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр 7 байршилд авто замыг хааж засна.
-Сонгинохайрхан
дүүргийн Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг орой 23:00 цагаас энэ сарын 21-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
-Хан-Уул
дүүргийн Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд “Номин
моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас энэ
сарын 21-ний 6:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд замын урд
хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.
-Энхтайваны
гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг орой 23:00 цагаас энэ
сарын 21-ний 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
-Баянгол
дүүрэг, “Петролиум” ШТС-аас
10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг маргааш өглөө 6:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
-Архивын
ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто
замыг орой 23:00 цагаас энэ сарын 21-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм.
-Чингэлтэй
дүүргийн Хайлаастын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг
Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас 20-ны өдрийн 6:00
цагийн хооронд хааж засна.
-Баянзүрх
дүүргийн Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг
шинэчилж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ний өдрийн 6:00 цагт нээнэ.
Ингэхдээ авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх аж.