Өнөөдөр: "Спортын анагаах ухааны хөгжлийн чиг хандлага" сургалт зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 9-ний өдөр болох үйл явдлын тойм:
9:00 цагт: Спортын Анагаах Ухаан, Эрдэм Шинжилгээний Төв, ОХУ-ын Спортын Анагаах Ухаан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх нийгэмлэг хамтран “Спортын анагаах ухааны хөгжлийн чиг хандлага” сургалт, семинарыг Төрийн өмчийн V байр, "Хүүхэд хөгжлийн төв"-д зохион байгуулна. Утас: 11-319888
11:00 цагт: АШУҮИС-ийн
Зүүн кампуст 3000м2 талбай бүхий Шинэ номын сангийн нээлт болно. Утас 91118318
11:30 цагт: МҮОНР-гийн
90 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал УДБЭТ-т эхэлнэ.
15:00 цагт: The
Lemons хамтлагийн “Залуу Лениний ойролцоо 3 давхарт” цомгийн кассет хувилбарт
шилжүүлснийг угтсан “Red Party болон Кассетны баяр” тоглолтын хэвлэлийн хурал Үндэсний
соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Cafe Park-д болно. Утас: 80027839
-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх
гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 16-ныг хүртэл
үргэлжилнэ.
-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх”
гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй
“Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.