ӨВӨРХАНГАЙ: Зөвшөөрөлгүй самар түүж байгаа иргэдийг уулаас буулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-09-06 19:38:54

Арвайхээр, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид Уянга, Хужирт, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий суманд самар түүж буй байдалд хяналт, шалгалт хийлээ.

 

Энэ үеэр зөвшөөрөлгүй самар түүж буй 100 орчим иргэнийг 25 машин, 10 мотоциклийн хамт уулаас буулгажээ. Мөн орчны хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна. Мөн БОАЖГ-ын улсын байцаагчид, Хужирт, Бат-Өлзий сумын байгаль хамгаалагчид, Сум дундын ойн анги хамтран Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гэмтсэн хушийг хамгаалах ажлыг зохион байгуулж байна.

 

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургахгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг байна.



Холбоотой мэдээ