Өнөөдөр: БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлал эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 6-ны өдөр болох үйл явдлын тойм:
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75
жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлал өнөөдөр эхэлнэ
9:00 цагт: “RMC үр шилжүүлэн суулгах төв”, “Монголын эх
барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо”, “АШУҮИС-н Эмгэг Физиологийн тэнхим” хамтран
нөхөн үржихүй, эх барих, эмэгтэйчүүд болон үргүйдлийн олон улсын ээлжит хурлыг “REPRO
TALK 2024 – Reproductive treatment: Beyond basic to clinic” сэдвээр Шангри-Ла зочид
буудалд зохион байгуулна.
9:00-13:00 цагт: ЭЗХЯ, НҮБ хамтран 9 сард болох НҮБ-ын
“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцох Монгол Улсын
бэлтгэлийг хангах хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлгийг
НҮБ-ын байранд зохион байгуулна.
10:00 цагт: Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан "Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах ёслол" Барилгачдын талбайд болно. Утас 99010985, 80016611
10:00 цагт: МСНЭ-ийг дэмжигч А.Төгсбаярын “Пянзны нээлт” Blue
sky tower-ийн 1 давхарт Wall Street Restaurant lounge-д болно. Утас: 8667-1400
10:30 цагт: Паралимпын алтан медальт У.Сүрэнжав,
мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар Монголын Таеквондогийн холбооны байранд
ирж, хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно.
Монгол Улсад барилгын салбар байгуулагдсаны 98 жилийн ойн
хүрээнд “BARILGA EXPO” барилгын 36 дахь үзэсгэлэн яармагийг “Build smart …”
уриа дор “Буянт-Ухаа ордон”-д нээнэ.
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн
соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд
зориулан “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн Монголын
уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл
үргэлжилнэ.
-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх
гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл
үргэлжилнэ.
-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх”
гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.
-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй
“Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22
хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.