Төсвийн тодотголоор мега төслийг эхлүүлэхэд шаардлагатай ажлыг санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-07 15:46:18

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Төсөвт тодотгол хийж буй гол үндэслэл нь Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгасан мега төслүүдийг эхлүүлэхэд шаардагдаж буй ажлыг санхүүжүүлнэ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тус шийдвэрийн хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.





Холбоотой мэдээ