Баян-Өлгийд малын вакцинжуулалт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-12 04:48:17

Баян-Өлгий аймгийн арван сумын малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж вакцинжуулахаар болов.

Вакцин хийх ажил өнөөдөр Булган сумаас эхлэв. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албаны дарга Б.Нургулан энэ ажлын тухай мэдээлэхдээ,

-Баруун тав, тэр дотор хөрш зэргэлдээ хоёр аймгийн хэд хэдэн сумын мал мялзангийн халдвартай. Манай аймгийн Булган сумын хоёр багийн бог малд уг өвчин халдаж, 900 гаруй мал хорогдсон ч шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд халдвар хязгаарлагдаж хоёр сар өнгөрөөд байна. Иймд эрсдэлтэй нутагт байрладаг сумдын малыг вакцинжуулж эхэллээ. Харин халдвар аваад эдгэсэн малд тариа хийхгүйн дээр Алтай, Буянт, Сагсай, Өлгий, Бугат сумдын 130 мянган толгой малд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинг энэ арга хэмжээтэй хамт хийх гэж байна. Ойрын 20 хоногийн дотор идшинд хэрэглэх малаа вакцинжуулалтад хамруулахгүй байж болно. Вакцинжуулалт нарийн хуваариар арав хоног үргэлжилнэ гэв. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ