Үхрийн мах бөөний үнэ нь 13 мянган төгрөг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. "Малчин
лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн “Хүчит шонхор” Дэнжийн мянга
захад долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар:
- Ямааны мах: малчдаас авах
үнэ 6000-7000 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 8500-9800 төгрөг, цул нь кг нь
8800-9500 төгрөг,
- Хонины мах: бөөний үнэ нь
кг нь 10.000-13.000 төгрөг, жижиглэнгээр 12.000-14.000 төгрөг,
- Үхрийн мах: бөөний үнэ нь
кг нь 10.000-15.000 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 16.500-17.500 төгрөг, цул нь
19.000 төгрөг байна.
- Адуун мах: малчдаас авах
үнэ 7000-8500 төгрөг, жижиглэнгээр 10.000-11.000 төгрөг,
- Тэмээний мах: бөөний үнээр
кг нь 6500-7500 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 9500-10.000 төгрөгийн үнэтэй байв.
Нийслэлийн “Эмээлт” захад
амьд мал долоодугаар сарын 17-ны байдлаар доорх үнэ ханштай байна. Үүнд:
- Ямаа 100.000-140.000
төгрөг,
- Хонь 150.000-250.000
төгрөг байна.
- Үхэр 1-2.3 сая төгрөг,
- Адуу 800.000-1 сая төгрөг,
- Тэмээ 1-1.8 сая төгрөг,
- Сарлаг 900.000-1.7 сая
төгрөг байна.
- Ямааны арьс өлөн хамт 500
төгрөг,
- Нэхий өлөнгийн хамт 3000
төгрөг,
- Хонины ноос кг нь 1000
төгрөг байна.
- Үхрийн шир 5000 төгрөг,
- Адууны шир сүүлтэйгээ
10.000 төгрөг, кг нь 12.000 төгрөг,
- Адууны дэл кг нь 2500
төгрөг, цагаан шир 50.000 төгрөг,
- Сарлагийн шир, сүүлтэйгээ
27.000 төгрөг,
- Бухын шир 35.000 төгрөг,
хөөвөр 23.000 төгрөг,
- Тэмээний ноос кг нь 20.000
төгрөг байна.