Өргөмжит консул М.Калсадад патент гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-06 17:47:55

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын нийслэл Санто Доминго хотод ажиллах үеэрээ Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Мигель Калсада Леонд Өргөмжит консулын патентийг тамгын хамт гардуулан өгч, үүрэгт ажлыг нь албан ёсоор эхлүүллээ. 

 

Элчин сайд С.Золжаргал Өргөмжит консул М.Калсадаг Доминикан Улсад суух Монгол Улсын анхны Өргөмжит консулаар томилогдсонд баяр хүргэсний зэрэгцээ ажлын амжилт хүсэв.


Түүнчлэн Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулан ажиллахыг захилаа гэж ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ