СЭЛЭНГЭ: Таеквондочид хүүхдийн их наадамд амжилт дүүрэн оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын VIII
наадамд Сэлэнгэ аймгийн баг тамирчид 8 алт, 5 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар 6 дугаар байрт шалгарлаа.
VIII их наадмын таеквондогийн төрөлд Сэлэнгэ аймгийн Залуучуудын шигшээ баг 3
дасгалжуулагч, 15 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл
медаль хүртлээ.
Медалийн эздийг тодруулбал, Сэлэнгэ
аймгийн Мандал сумын З.Одгэрэл 55 кг, Н.Ихэрсаран 59 кг, Б. Нандин-Эрдэнэ 42 кг,
Мандал сумын Б.Шинэзул 63 кг, Сүхбаатар сумын Э.Хулангоо 44 кг, Мандал сумын Н.Ижилсаран
68 кг, Мандал сумын О.Мөнххүслэн 51 кг жинд хүч үзсэн байна.
Тамирчдын дасгалжуулагчаар багш Ө.Амартүвшин
ажилласан байна.
Сэлэнгэ
аймгийн таеквондочид Хүүхдийн спортын 4, 5, 6, 7, 8-р их наадамд оролцож, нийт алтан медаль 16, мөнгө 7, хүрэл 12 хүртэж, багийн дүнгээр 3 удаа тэргүүн байр, нэг удаа гутгаар байрт шалгарч байжээ.
-Тухайлбал 2011 оны 4-р их наадамд 4 алт, 2 мөнгө,
2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч байв. Энд дасгалжуулагчаар
Ө.Амартүвшин ажилласан байна.
-2015 оны 5-р их наадамд 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ. Дасгалжуулагч багшаар С.Ганхишиг ажилласан байна.
-2019 оны 6-р их наадамд 6 алт, 1 мөнгө, багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, дасгалжуулагчаар Д.Алтантуяа ажиллажээ.
-2023 оны 7-р их наадамд 2 алт, 3 хүрэл, багийн дүнгээр 3-р байрт орж, дасгалжуулагч багшаар Д.Алтантуяа байв.
Улаанбаатар хотын 19 байршилд 5-р сарын
26-наас энэ сарын 6-ны өдрүүдэд болсон энэхүү наадмын шигшээ шатанд 21 аймаг,
есөн дүүргийн нийт 6120 тамирчин 31 спортын төрлөөр өрсөлдсөн байна.