Үндэстнүүдийн лигийн финалд өрсөлдөх багууд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-06-06 11:17:10

БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 6 /TASS/. УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн тэмцээний хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод Испанийн шигшээ баг Францын багийг 5:3-аар хожиж, финалд шалгарлаа. Тоглолт Штутгарт хотод болсон байна. 


Испанийн шигшээ багийн гоолуудыг Нико Уильямс (22 дахь минут), Микель Мерино (25), Ламин Ямаль (54, торгуулийн цохилт, 67), Педри (55) нар хийсэн байна. Харин Францын багаас Килиан Мбаппе (59, торгуулийн цохилт), Райан Черки (79), Рандал Коло Муани (90+4) нар гоолдсон бол 84 дэх минутад испани хамгаалагч Дани Вивиан өрийн хаалганд бөмбөг оруулжээ. 

Финалын тоглолтод Испанийн шигшээ баг өмнө нь хагас шигшээд Германы багийг 2:1-ээр хожсон Португалын багтай өрсөлдөнө. Финал болон гуравдугаар байрын төлөөх тоглолт зургаадугаар сарын 8-нд Мюнхен, Штутгарт хотуудад болно.

Холбоотой мэдээ