ХӨВСГӨЛ: Аялал жуулчлалын салбарт 2000 гаруй иргэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-06 14:20:42

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Дөрвөн улирлын аялал жуулчлал-ажлын байр” сэдэвт зөвлөгөөн эхэллээ.




Тус зөвлөгөөнөөр аялал жуулчлалын салбарынханд зориулсан сургалт, мэдээлэл өгөхийн зэрэгцээ Хөвсгөл аймагт 2026 онд зохион байгуулах аялал жуулчлалын үйл ажиллагаануудын хугацааг товлож, цаглаварт оруулах уулзалт болж байна.


Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын тулгуур төв болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


Энэ үүднээс аялал жуулчлалын салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, үйлчилгээний ажилтнуудад анхаарах асуудлын талаар хэлэлцэж байна.



Мөн ажил олгогчид, ШУТИС-ийн харьяа Политехник коллеж хамтарсан ажлын байрны зуучлалын үйлчилгээ үзүүлж “Хөвсгөл нутгийн брэнд” гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа болж байна.


Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 2326 хүн ажиллаж, нэг ээлждээ 9000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай 120 жуулчны бааз, 171 гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.

 







Холбоотой мэдээ